1 жилийи үнэ цэнийг та нөгөөх л ангидаа үлдэж хоцорсон сурагчаас асуу
1 сарын үнэ цэнийг та нялх үрийг тээж төрүүлсэн ачит эхээс асуу
1 долоо хоногийн үнэ цэнийг та тэр хугацаанд сэтгүүл гаргагч редактороос асуу
1 хоногийн үнэ цэнийг та тэртээд алслан холдох галт тэрэгнээсээ хоцорсон аялагчаас асуу
1 хормын үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтэх өвчтөнөөс асуу
1 мөчийн үнэ цэнийг та алтан медал энгэртээ зүүсэн аварга сурагчаас асуугаарай
1 гэснээс НЭГ-ийн талаар ямар бодолтой явдаг вэ?
НЭГ.........?
7:37 PM |
Subscribe to:
Post Comments (Atom)
Хуудас
Дотоод гоо сайхан. Powered by Blogger.
4 comments:
яагаад ч юм 18 нас өнгөрснөөс хойш 1 хором, 1 өдөр, 1 долоо хоног ... тэгээд ер нь цаг хугацаа маш хурдан өнгөрчихөөд болдоггүй ээ. Одоо ингээд л 21,22,...30,40 болчих гээд байхийн. Энийг яаж удаашруулах вэ. болдог бол зогсоочих юмсан. Энэ нөгөө сэдэв рүү орчив уу да, хэ хэ
Нээрээ цаг мөч хурдан болчихсон байналээ. Жоохон байхад(10 жилд) зуны амралт улирлын амралт гээд аймр удаан амраад байгаа юм шиг санагддаг байж билээ. Найзуудыгаа удаан хараагүй их санасан байдаг байсан харин одоо бол улирал байтугай 1 жил нүд эрмэх зуур өнгрөх болжээ.
Хувцас багаддаг шиг цаг хугацаа багадаж байгаамаа хэхэ.Та өөрт таалагдсан эмэгтэйн хажууд суумагц цаг хугацаа нүд ирмэхийн төдийд өнгөрч танд цаг хугацаа маш ховор байгаа мэт санагдана, харин та ямар нэгэн зүйлийг хүлээмэгц цаг хугацаа маш удаан санагдана.Үүнийг л "харьцангуй онол" гэнэ дээ гэж Эйнштейн энгийнээр тайлбарласан байдаг гэнэлээ.гэхдээ би жаахан давсалсан байж магадгүй шүү хэхэ
Өөдрөг байцгааяаааа залуусаа. Инээгээрээ мишээгээрээ, хөхрөөрэй, саваад татаад унаталаа инээгээрээ, Ухаан алдчихваа тэгүүл би хариуцахгүй шүү XAXA XOXO XIXI WHAHAHA
Post a Comment
Сэтгэгдэл...