RSS

Ганц олдох амьдралд хүн юу хийх ёстой юм бэ?

Ганц олдох амьдралд хүн юу хийх ёстой юм бэ?

Ойрд ихл олон юм боддог боллоо.
Ер нь яах гэж амьдарч байгаа 100 хүрэхгүй настай хүн гэдэг амьтан.
Үүрдийн юм гэж ганц ч байхгүй энэ дэлхий дээр.
Ядартлаа ажиллаж эрүүл мэндээрээ хохироод олсон мөнгөө эргээд эрүүл мэндээ олж авахад зарцуулаал нэг ийм цикл үргэлж.
Худал хуурмаг бялдууч зан энд тэндгүй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэний төлөө амьдрана вэ? Залуус минь


Хэний төлөө амьдрана вэ? Залуус минь

Монгол улсыг залуусын орон гэдэг хүн амынх нь 35 хувь нь буюу 945000 мянга нь 18-39 насны залуучууд байна.  Улс орныг авч явах үүрэг хариуцлага хүлээж өөрчлөн шинэчлэн, хөгжүүлэх энэ их хүч хаана юу хийж явна вэ ? Тэд хэрхэн амьдарч байна вэ?  юуны төлөө зүтгэж явна вэ?
Хэдий нас биед хүрсэн ч эцэг эхийнхаа өврөөс үл гаран нялхамсаж, хэний төлөө, юуны учир амьдарч буйгаа үл ухамсарласан залуус гудамжаар алхацгаана. Гагцхүү өнөө маргаашаа бодон ирээдүйн амьдралаа үгүй хийж эд материал, идэж уухаа урьтал болгосон компютер тоглоомд донтож, архи, тамхийг шүтэж хулгай, дээрэмд автагч залуу өсвөр үеийг  Монголын ирээдүй гэж, Монголын төлөөх зүрх сэтгэлтэй нэгэн байна гэж үзэх үү. Үнэхээр их  ичмээр халагламаар даанч ихээр харуусмаар байна...
 Монголын их, дээд сургууль коллежид хэдэн зуун мянгаараа сурсан нэр зүүн юу ч мэдэхгүй боловч мэдлэгтэй мэт хэлбэрдэн гудамж, баар саваар сэлгүүцсэн залуус. Сургуульд ирж очихоо сурч, боловсорч байгаа мэтээр төсөөлөн, Пааб,баараар эргэлдэн согтуурч, баарны  ширээ дэрлэн гулдайж, зодоон цохион хийн биесээ хохироож амь насанд нь ч халдаж байна. Амьтай нь шоронд, амьгүй нь шороон дунд ялзарч ганц олдох амьдралаа өөрсдийн гараар устгацгаана. Эр эмгүй садарлан самуурч буудал хэвтшийн газрыг дүүргэн санхүүжүүлж, халдварт хөнөөлт өвчныг бие биедээ тараацгаана.  Зугаа цэнгэлийг шүтэж юуны төлөө амьдрана вэ? Хэний төлөө юуны тулд юуг сурна вэ?  Залуус минь биесээ хараад ичихгүй байна уу та нар.
Мөнгө л олж байвал чөтгөртэй нийлж эх орноо худалдахаас ч буцахгүй болж, харийн хүний гар хөл болж ухамсарт амьдралаа уландаа гишгэжээ. Амьдарлынх нь зорилго байр, машин, албан тушаал мэтээр хязгаарлагдаж, мөнгөний хязгааргүй шунал хүслээсээ болж тайван ч унтахгүй шаналж эхнэр хүүхдээсээ өөр хэнийг ч хайрлах сэтгэлгүй болж би л болж байвал бусад нь хамаагүй мэтээр сэтгэн амьдарцгаана. Шунал хүслийнхээ боол нь болж тэнэгтэн хэний төлөө юу хийж  амьдрана вэ? Идэр залуус минь ичгэвтэр биш гэжүү?
Мөнгөний төлөө эх орноо чамлан гадагш дүрвэж. Ганц өрөө байр машины төлөө эрүүл мэнд, амь насаа золиослон зүтгэх 200 мянган  идэр залуус хэнд эх орноо даатган, хэнийг эх орноо хөгжүүлнэ гэж  хэнд найдан,  эх орноо үлдээж өөрсдөө эргэж ч харахгүйгээр хулжин одно вэ. Хайран сайхан биеэ гаргуунд нь хаян доромжлуулж, хоногийн хоолны төлөө  биеэ үнэлж, харийн эрийн дор цусаа бузарлуулж  юуны төлөө гутамшигтайгаар  амьдрана вэ? Охид бүсгүйчүүд минь. Монголын гал голомтыг бодсонгүй юу та нар халаглан харуусмаар юм.
Хагас дутуу боловсорсон уу үгүй юу толгойгоороо хөл хийсэн залуус эрх мэдэл мөрөөдөн нам гэх мөнгөтэй баян олигархиудын сүлжээнд орж хулгайч, дээрэмчдийн замаар амьдарцгаана. Ханаж цадахгүйгээр хөрөнгө хураах хүсэлдээ донтох нь ямар их гутамшигт амьдрал гэгч нь энэ вэ?
Монгол  залуус минь. Бид эх орныхоо төлөө юу хийсэн болоод  юу сурч гийгүүлсэн болоод юугаар эх орондоо тус хүргэсэн болоод ингэж хувиа хичээн зугаа цэнгэлээр хөөцөлдөн эмгэнэлтэйгээр амьдрана вэ? Залуус минь бид өөрөө өөрсдийгөө хөөргөн магтсаар устгаж байна шүү дээ . Шуудхан хэлхэд  залуус та нар залуу насаа идэж ууж, наргиж цэнгэж, садарлан самуурч өнгөрөөж байна шүү дээ. Та нар эх орноо зугаа цэнгээний газар болгож энэ улс оронг янхан, архичдаар сэлбэж  байна.   Та нар нийгэмшээгүй зэрлэгээрээ байгаа адгуус шиг л аашилж байна. Та нар брэнд хувцас, гар утас, үнэтэй пүүз бүхэнд донтож харин ухаанаа ууж идэж байна. Монголын залуу үе монголын үр  удам болсон та нар Монгол  төрийнхөө тулах багана төвшитгөх эзэд нь гэдгээ мартажээ. Бид  залуу хүмүүс тийм болохоороо туршлагагүй, үзсэн харсан юм бага  гэхдээ бид юуг ч хийж чадахгүй гэсэн үг биш шүү дээ. Бид өөрсдийнхөө төлөө бус улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэвэл биднийг зогсоох хүч гэж хаана ч байхгүй.
Юуг хүлээж юунд найдан хараагүй, сонсголгүй, дүлий хүний дүрээр амьдрана вэ?  Монголын залуус минь хувиа бодож довоо шарлуулж харалган амьдарсаар нэг л хархад чинь эргэн тойрон чинь, эх орон чинь сүйрч хэн ч чамд туслахгүйгээр чи өөрөө ч хамт дуусах болно. Юунд ийм арчаагүй байдалд байна вэ залуусаа хөнгөн амар амьдрал мөрөөдөж гэнэт нэг өдөр баяжих мэтээр сэтгэн өөрсдийгөө хөгжүүлэхгүй улам л доройтон зугаа цэнгэл хөөцөлдсөөр байвал энэ улс орныг хэн авч  явах юм бэ? Сайн л бод, ухаар, ойлго
Залуу хүн бол залуу хүн шиг байгаа ч шашинг бус мэдлэгийг шүтэж  моралтай, зүйтэй, зөвтэй, хамтач энэрэнгүй байж  эрч хүчээр дүүрэн залуу насаа хийж бүтээсэн зүйлтэй хүсэл тэмүүлэлтэй, зорьсон зорилготой дурсагдах нэр төртэй мөнхөлж үлдээгээч. Эх орноо  халуун дулаан сэтгэлээр хайрлан улс орныхоо төлөө зүтгэж ихийг бүтээж ихийг хийсэн ахмад настнуудаасаа сургамж сургаалийг нь аван хүмүүжиж, хүн төрлөхтний мэдлэгээс суралцан зөв бурууг ялгах чадвартай болж, өсөн торниж яваа бяцхан Монгол үрсэд үлгэрлэл дуурайлал нь болж амьдрах хэрэгтэй бус уу. Монголын залуу үе л улс орныхоо төлөө зүтгэж улс орноо аврах юм гэдгийг ухамсарлаач.
Залуу насаараа хүч хийн чиний төлөө зүтгэж, чиний төлөө амьдарья МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ гэж хэлэх зориг зүрхтэй байгаач залуусаа.


М. Түмт

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Миний Намар айсуй

Намрын улиралд би хамгийн дуртай. Цаанаал нэг гоё намуухан, өнгөлөг ...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Таалагдлаа...

 " Хамгийн сүүлд хэзээ ямар нэг зүйлийг анх удаа хийж үзсэн бэ?"

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Таалагдлаа...

" Жинхэн гоо үзэсгэлэн гэдэг бол чиний гаднах төрх, нүүрний будаг, хувцас хунар биш, жинхэн гоо үзэсгэлэн бол өөрийнхөөрөө байж чадах явдал. Хэдий чинээ өөрийнхөө дотоод дахь хэн гэдгийг үзүүлнэ, төдий чинээ үзэсгэлэнтэй .. "

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Таалагдлаа...

"Худлаа ярьсиймааа тоголсын" гэдэг үг бүрийн ард жоохон ч гэсэн ҮНЭН нуугддаг
"Мэдкү" бүрийн ард жоохон ч гэсэн МЭДЛЭГ нуугддаг
"Надаа хамаагүй" бүрийн ард жоохон ч гэсэн СЭТГЭЛ нуугддаг
" Чамайг үзэн яджийн" бүрийн ард жоохон ч гэсэн ХАЙР нуугддаг
" Баяртай " бүрийн ард жоохон ч гэсэн ГОРЬДЛОГО нуугддаг
" Би зүгээрээ" бүрийн ард жоохон ч гэсэн ЗҮГЭЭРГҮЙ нуугддаг
" Хоосон" бүрийн ард жоохон ч гэсэн Ямар нэг ЗҮйл нуугддаг.....
Энэ үнэн санагдлаа

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүн бүр сайхан үг урмаар дутаж байдаг

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дүүлэн нисэх хүсэл тэмүүллийг өгдөг. Аав ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирох нь үнэхээр өхөөрдмөөр хөөрхөн харагддаг.
Бусдад урмын сайхан үг хэлж, бусдыг баярлаж байхыг харахдаа өөрөө ч баярлаж баясдаг хүмүүс ямагт өөрөөсөө гэрэл гэгээ цацруулж өнгөлөг сайхан харагдана.
Монголчууд бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун.
Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа.
* Хайрт минь, би чамдаа маш их хайртай шүү
* Хүү минь чамаг сайн хүн болж байгаад би үнэхээр баяртай байгаа шүү
* Миний төлөө гаргасан сэтгэл, хийж чадсан бүхэнд тань аав ээж та 2-тоо үнэхээр баярлан биширч явдаг шүү
* Найз минь чиний халуун сэтгэлийн илчийг мэдэрч байгаадаа би үнэхээр баяртай байна
* Таны дэмжлэг надад их хэрэг боллоо. Танд их баярлалаа гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан үгс бидэнд үнэхээр дутагдаж байнаа
Тэрчлэн гадаадад байгаа Монголчуудад маань ийм үгс, сэтгэл бүр ч их дутагдаж байгаа. Эцэж цуцатлаа ажиллаж ар гэр алив бүхнээ санан бэтгэрч байгаа тэдэнд илгээсэн мөнгөний нь хариуд: ” Та биднийхээ төлөө ингэж зүтгэж байгаад чинь баярлаж байна. Та минь биеэ бодож байгаарай. Бид хамтдаа удахгүй сайхан амьдарцгаах болно. Үүний төлөө бид ч бас хичээнээ” гэж үнэн сэтгэлээсээ заавал хэлж байгаарай. Зусар хоосон биш, чин сэтгэлээсээ хэлж чадах урам талархлын сайхан үгс л хүний зүрх сэтгэлд хүрдэг. Юу ч болоогүй хэрнээ урсгаад байдаг зусар зулгуй үгс цаад хүнээ ч ядрааж өөрийгөө ч эвгүй байдалд оруулах нь бас бий.
Хэрэгтэй үед нь дутаж байгаа ганц сайхан үгийг нь олж хэлэх юутай сайхан.
Хүний сэтгэлийн далд утсыг онож хэлсэн ганц сайхан үг хөглөж, тэр хүнээс ундран гарах гайхамшигт аялгуу олон олон хүний зүрх сэтгэлд хүрч баясгадаг юм даа.

sonin /ene bichleg ih taalagdaad.../

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хуудас

Powered By Blogger
Дотоод гоо сайхан. Powered by Blogger.

Найзууд минь