Өнөөдөр солгой гартнуудын олон улсын өдөр
Орчин үеийн дэлхий баруун гараагаа гол ажлаа хийдэг хүмүүсийнх юм. Бичиг хэргийн ба ахуйн бүх багаж төхөөрөмж зөвхөн баруун гартнуудад зориулагдсан байгаа. Азаар солгой хүүхдүүдийг баруунаараа бич гэж шахдаггүй.
Солгой гартнуудын олон улсын өдрийг (International Lefthanders Day) анх удаагаа 1992 оны энэ өдөр Британийн солгой хүмүүсийн клубын санаачилгаар хийжээ. Энэ өдөр тэд үйлдвэрлэгч нарын анхаарлыг өөрсдийн тавгүй орчинд хандуулахаар уриалан олон янзын арга хэмжээ авдаг. Статистикийн мэдээгээр дэлхийн хүн амын 10 хувь нь солгой ажээ. Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, Сергей Рахманинов, Пол Маккартни ба Ринго Старр, Мерилин Монро, Роберт де Ниро нарыг нэрлэж болно. Түүхэн хүмүүсээс Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонапарт, Карл хаан, Уинстон Черчилль ба Жанна Д"Арк, мөн Америийн сүүлийн үеийн дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар бас л солгой.
Арай өөрөөр
Бямба гарагт солгой гараараа шүдээ угааж, нүдээ аниастай хэвээр шүршүүрт ор.
Ням гарагт үгийн сүлжээ эсвэл судоку бөглөж, сэрүүн агаарт сэвэлзтэл алх.
Даваа гарагт ажилдаа унадаг дугуйгаар эсвэл явган явж, оройн хоолондоо шарсан загас ид.
Мягмар гарагт толь бичгээс эсрэг утгатай үгс түүж бичээд, ярианы хэлэнд хэрэглэж сур.
Лхагва гарагт йог эсвэл бясалгалаар хичээллэ. Эсвэл огт танихгүй хүнтэй ярилцаж суу.
Пүрэв гарагт ажилдаа өөр замаар оч. Энэ хугацаагаа цагын зүүний эсрэг тоол.
Баасан гараг
Каффейн, архи бүү хэрэглэ. Дэлгүүрээс худалдаж авах зүйл болон ирэх долоо хоногт хийх зүйлээ төлөвлө. Гэхдээ цаасан дээр биш.
Бүсгүй хүний ухаан
Эх хэл минь агуу юм аа
Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтаму би!
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтад нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндийн цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину!...
Говард Шульц 1,1 тэрбум $-ийн хөрөнгийн эзэн
Үйл ажиллагаа: Америкийн өнцөг булан бүрт кофены дэлгүүр ажиллуулах
Кофейны хаан, Starbucks сүлжээний эзэн Шульц Бруклинд өсч, Умард Мичиганы их сургуульд сурсан. Нью-Йорк анх ирээд шведийн аяга, сав суулга зардаг байжээ. Италид жуулчилж явахдаа экспрессо зардаг бар нээх хүсэлд автсан ч боссууд нь “Үгүй” гэсэн хариу өгчээ. Тэрээр 1985 онд өөрөө уг бизнесийг эхлэхээр зориглож, 1992 онд өөрийн компанийн үнэт цаасыг нийтэд худалдаалж эхлэв. Өнөөдөр түүний 12 мянган цэгээр долоо хоногт 40 сая америк хүн үйлчлүүлж байна.
Газрын баялгийг ганц л удаа ухна, тархины баялгийг насан турш ухна
Миний хамгийн дуртай амтатнуудын нэгнийх нь түүх байна.
Мишель Ферреро, түүний гэр бүл 10 тэрбум долларын хөрөнгийн эзэд
Үйл ажиллагаа: Шоколадыг өглөөний цайны бүрэлдэхүүн хэсэг болгохын тулд бутербродын зориулалттай тосыг шоколадтай болгох.
Феррерогийн гэр бүл Европын шоколад үйлдвэрлэгч томоохон нэгжийн нэг. Ferrero Rocher, Nutella, Tic Tac, Kinder Eggs тэдний брэндүүд. Бизнесээ Азид өргөжүүлж, ялангуяа Хятадын зах зээлд ихээхэн орон зай эзэлсэн.Мишель Ферреро Монте-Карлод, хөвгүүд нь Бельгид амьдардаг.
Үүнийг таасан хүнд шагналтай
Without my wings, I feel so small
I guess I need you, baby
And ....... I see you in my dreams
I see your face, it's haunting me
I guess I need you, baby
More and More
Залхуурал бол чиний зүрхэнд хутга дүрээд сайхан ишийг нь гайхуулж чадах тийм л найз....
Өнөөдрийн шигтгээ
Эрт орой нэгэн цагт залуу нас өнгөрч, аз жаргалын сүүдэр энэхүү амьдралыг дуустал бүхнийг нөмөрдөг
Франсуа Мориак
Хүн гэдэг сонин юм аа
Итгэхгүй байсан хүндээ итгэж, хүлээнэ гэж бодоогүй байсан хүнээ хүлээгээл харин тэр бүгд нь эсэргээрээ... Би яагаад хүлээгээд итгээд байгаан болоо тэр надад хамаагүйшдээ гэж сүүлийн хэдхэн мөчид өөрөөсөө асуулаа..... by dno...