RSS

Wonderful Jazz

Өчигдөр жааз хөгжмийн гайхамшгийг мэдэрлээ. Үнэхээр гайхалтай. 10.01нд бүр гоё тоглолт болно. Тэрийг заавал үзнэ ээ. Ер нь л сэтгэл санаа нэгл гоё болоод өнөөдөр ажилдаа эрт ирээд ажил хийх нэгл эрч хүчтэй урамтай...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэцүүхэн асуудал

Уг нь хэрэндээл их ажилласан. Бүгдийг амжуулах гээл сэтглээсээ хийж байлаа. Харин тэр бүгдийг минь нэгл өдөр салхинд хийсгэчлээ. Бүүр сэтгэлээр уначлаа. Ямарч үнэ цэнэгүй үр дүнгүй ажиллаж байжээ. Одоо яая гэхэвдээ гэж бодоол...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Болдоггүй бодлоос copy хийв

The software

Сайн байна уу?

Єнгєрсєн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх єндєр магадлалтай бєгєєд асар их зай эзэлдэг юм байна. Мєн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нєлєєлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа єєрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!

Гvнээ хvндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч

ХАРИУ

Эрхэм Хэрэглэгч минь ээ,

Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бєгєєд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм.

Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны ємнє зєвлєе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зєв байдаг бєгєєд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зєрчилдєєн vvсэх нь бага байдаг.

Ер нь хамгийн зєв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нєлєєлдєг.

Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бєгєєд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж єєрийгєє тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.

АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.

Амжилт хvсье!
Техникийн тусламжийн хэлтэс

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Баяртай хэмээн хэлээд байх шиг... хичээлийн шинэ жил минь баяртай

Хичээлийн шинэ жил болж байхад догдлон уулзах ангийхан, дасал болсон сургууль байхгүй байх чинь ямар уйтгартай юм бэ. Уг нь жил бүр баярлан хүлээдэг өдөр байсан юмсан. Өнөөдөр л дахиж хэзээч 9 сарын 1 гэж догдолж гүйхгүй болсноо мэдлээ. Учир нь би аль хэдийн сургуулиа төгсчихөж хэхэ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өнөөдөр солгой гартнуудын олон улсын өдөр






Орчин үеийн дэлхий баруун гараагаа гол ажлаа хийдэг хүмүүсийнх юм. Бичиг хэргийн ба ахуйн бүх багаж төхөөрөмж зөвхөн баруун гартнуудад зориулагдсан байгаа. Азаар солгой хүүхдүүдийг баруунаараа бич гэж шахдаггүй.
Солгой гартнуудын олон улсын өдрийг (International Lefthanders Day) анх удаагаа 1992 оны энэ өдөр Британийн солгой хүмүүсийн клубын санаачилгаар хийжээ. Энэ өдөр тэд үйлдвэрлэгч нарын анхаарлыг өөрсдийн тавгүй орчинд хандуулахаар уриалан олон янзын арга хэмжээ авдаг.  Статистикийн мэдээгээр дэлхийн хүн амын 10 хувь нь солгой ажээ. Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, Сергей Рахманинов, Пол Маккартни ба Ринго Старр, Мерилин Монро, Роберт де Ниро нарыг нэрлэж болно. Түүхэн хүмүүсээс Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонапарт, Карл хаан, Уинстон Черчилль ба Жанна Д"Арк, мөн Америийн сүүлийн үеийн дөрвөн ерөнхийлөгч  Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар бас л солгой.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Арай өөрөөр


Бямба гарагт  солгой гараараа шүдээ угааж, нүдээ аниастай хэвээр шүршүүрт ор.

Ням гарагт үгийн сүлжээ эсвэл судоку бөглөж, сэрүүн агаарт сэвэлзтэл алх.

Даваа гарагт 
ажилдаа  унадаг дугуйгаар эсвэл явган явж, оройн хоолондоо шарсан загас ид.

Мягмар гарагт
толь бичгээс эсрэг утгатай үгс түүж бичээд, ярианы  хэлэнд хэрэглэж сур.

Лхагва гарагт  йог эсвэл бясалгалаар хичээллэ. Эсвэл огт танихгүй хүнтэй ярилцаж суу.

Пүрэв гарагт  ажилдаа өөр  замаар оч. Энэ хугацаагаа цагын зүүний эсрэг тоол.

Баасан гараг
Каффейн, архи бүү хэрэглэ. Дэлгүүрээс худалдаж авах зүйл болон ирэх долоо хоногт хийх зүйлээ  төлөвлө. Гэхдээ цаасан дээр биш.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бүсгүй хүний ухаан

Манай гэрийн хажууханд байх зөвлөлт улсын тусламжаар баригдсан дунд сургуулийн гурван давхар цэнхэр байшингаас өдөржин хүүхдийн дуу шуугиан сонсдож амралтын өдрүүдэд л нам гүм болно. Тэнд бага ангийн багшаар ажилладаг найз хүүхэн маань намайг гэртээ байвал хааяа яаруухан ирж цайлчихаад том далбагар хар цүнхээ далбалзуулан гүйх алхахын хооронд шогшсоор сургуулийн гол хаалгаар орох нь цонхоор харагддагсан. Бага насны тэрсхэн гурван охинтой найзын маань нөхөр нь барилгын компанид жолооч хийдэг, барьж байгаа барилгаа дагаад дандаа л хөдөө гадаа явж гэртээ байх нь ховор. Их нүүрэмгий, хэлэмгий бас нилээн хөдөлгөөнтэй сэргэлэн нөхрийнхөө эзгүйд хэдэн хүүхдээ бараг л ганцаараа шахуу өсгөн ясли цэцэрлэг рүү үүрч дүүрсээр томыг нь сургуулийн босго алхуулсан найз маань ажлаа ч хийж ар гэрээ ч авч явсаар хэдэн жилийн нүүр үзэв.
Нөхөр нь эхнэр үр хүүхэддээ халамжтай нэгэн тул би тэднийхээр очих дуртай, баяр болгоноор шахуу аль нэг гэртээ цуглаж өнгөрүүлдэг байлаа. Тэднийх хөлсөлж байсан байрнаасаа гарч нилээн хол нийтийн байрны хоёр өрөөнд ороод найз маань өөр сургууль руу шилжсэнээс хойш бид хааяахан уулзалдах боллоо.
Нэг амралтын өдөр найз маань манайд ирэв. Нүд нь гунигтай бөгөөд үе үе гүнзгий санаа алдахад нь сарын өмнө тэнгэрт хальсан ээжийгээ харууссаар байгаа юм болуу гэж бодоод сайхан цай хоол хийн дайлж аль болох өөр юм ярихыг хичээж байтал дуу муутайхан сууж байснаа гэнэт нулимс асгаруулан үг сүггүй уйлж гарлаа. Дотроо багтаж ядан зангираад байгаа зовлонгоо нулимсаараа угаан ариусгахыг хүсэх мэт дэндүү их гомдолтойгоор уйлахад нь сэтгэл эмтэрч дэмий л аргадаж суутал удалгүй больж нэг янжуур асааж аваад ярьж эхлэв.
Хоёр сарын өмнө нэг орой гэртээ халамцуухан ирсэн нөхөр нь хүүтэй болсноо дуулгасан гэнэ. Дандаа л хүүтэй болох юмсан, хүү хүү гэж байдаг тул найз маань ямархуу байдалд орсныг шууд л төсөөлөв. Юу ч хэлж чадаагүй түүнийг ганцааранг нь гал зуухны өрөөнд үлдээгээд гадагшаа гарсан нөхөр нь шөнө дунд орж ирэхэд нь ч тэр хэвээрээ сууж байж.
Өглөө ажилдаа явахад нь хүү нь мэндлээд нэг хонож буй, төрөхөд байгааг дуулсан найз маань бие муу байна гэж сургуулиасаа чөлөө аваад дэлгүүр оржээ. Хонины хөл мах, сүү, эрээн даавуу худалдаж аваад гэртээ ирж, орой нөхрийгөө ажлаасаа ирэхэд дулаахан хөвөнтэй өлгий оёж шөл цайтай хамт торонд хийгээд хүүгээ эргэ дээ гээд өгсөн гэнэ.
Хуурч мэхэлж явсан нөхөртөө хичнээн гомдож тэр чигээрээ яв гэмээр байсан ч өсөж өндийж яваа гурвын гурван охин үрээ өнчрөл хагацал үзүүлэлгүй элэг бүтэн байлгахын төлөө бүх тэвчээрээ гарган өдөржин шөнөжин нулимсаа урсган байж өөр хүүхний хүүхдэд өлгий оёсон доо гэх дуунд нь харуусал, гомдол бас зовж босгосон амьдралынхаа төлөө тэмцэх хатуу зориг мэдрэгдэж байв. Энэ бүхнийг сонсож суухдаа яг ийм эгзэгтэй мөч тулгарвал ууч зөөлөн сэтгэл бас хатуу тэвчээр гаргаж ингэж шийдэж чадах болов уу гэж өөртөө эргэлзэх тусмаа найзыгаа өрөвдөх, бахархах зэрэгцэж байснаа санаж байна.
Найз маань хүүхдүүдээ өнчрүүлэлгүйгээр асуудлыг шийдэж гэр бүлээ бүрэн бүтнээр нь авч үлдэж чадаад охидынхоо хөгжилтэй инээдийг сонсож баяртай нүдийг хараад жаргалтай амьдарч байгаа. Харин ч баяр болоход нэг бэлэг илүү бэлдэж хүүдээ өгөөрэй гээд нөхөртөө өгдөг болсон гэнэ лээ. Хожим хоёр жилийн дараа ч байна уу даа, барилгын компани нь дампуурч микроавтобус барьдаг болсон нөхөр нь надтай зах дээр таараад баахан тортой юм барьчихсан намайг гэрт маань хүргэж өгсөн юм.
Ойрд тэдэнтэй уулзаагүй тул жаал ярьж суугаад ярианы далимд нөгөө хүүгийн талаар сонирхов. Газар дээрх ганц хүүгээ өөрөөрөө овоглохыг хүссэн ч чадаагүйдээ харамсаж явдгаа ярьж тэр үед Чимгээ (авгай нь) хөөчихсөн бол хүүгийнхээ ээжтэй суухад бэлэн байжээ. Тэгсэн хөөх нь байтугай нууц амрагаас нь төрсөн хүүхдэд өлгий оёж өгсөнд дэндүү дассан түүнтэйгээ ханилахын тулд юугаа ч гаргуунд нь гаргахад бэлэн байсан сэтгэл нь хоёрдож эхэлж.
Найзын маань нулимсаараа нүүрээ угаан байж оёсон өлгийг нь дөнгөж ээж болоод эх хүний зүйргүй жаргал, хайрыг амсан байсан бүсгүй хоёр гардаж аваад задлахдаа хайртай хүндээ хүү гаргаж өгсөн хэмжээгүй баяр нь өөр нэгэн эмэгтэй, гурван хүүхдийг хүлээж буй өрөөсгөл амьдралын үнэ цэнээр олдож буйг ухаарч сэтгэл нь хөндүүрлэхдээ өөрийн эрхгүй уйлсан гэнэ.
Ингээд гурвуулаа ганц ч хатуу үг унагаж хар хорын санаа гаргалгүй шинэ хүнээ хүлээн авч өөр өөрсдийн заяа тавилангаараа, зам замаараа явж байгааг нь түүний ярианаас сонсож суухдаа ийм уужуу тайвуу, холч ухаан эх хүнээс л гарах юм даа гэж бодож суулаа. Амьдрал гэдэг сайн муутай, саад бартаатай, хэзээ хэнтэй учирч юу тохиолдож хаашаа эргэхийг хэн ч таашгүй. Харыг цайруулж хатууг зөөллөх бүсгүй хүний өр нимгэн сэтгэл гэдэг юутай ч зүйрлэхээргүй агуу юм даа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Эх хэл минь агуу юм аа

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтаму би!
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтад нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндийн цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину!...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би кофены машин бас кофе нь байвал 8-н төрлийн кофе хийж чадна. :-)  
Говард Шульц 1,1 тэрбум $-ийн хөрөнгийн эзэн
Үйл ажиллагаа: Америкийн өнцөг булан бүрт кофены дэлгүүр ажиллуулах
Кофейны хаан, Starbucks сүлжээний эзэн Шульц Бруклинд өсч, Умард Мичиганы их сургуульд сурсан. Нью-Йорк анх ирээд шведийн аяга, сав суулга зардаг байжээ. Италид жуулчилж явахдаа экспрессо зардаг бар нээх хүсэлд автсан ч боссууд нь “Үгүй” гэсэн хариу өгчээ. Тэрээр 1985 онд өөрөө уг бизнесийг эхлэхээр зориглож, 1992 онд өөрийн компанийн үнэт цаасыг нийтэд худалдаалж эхлэв. Өнөөдөр түүний 12 мянган цэгээр долоо хоногт 40 сая америк хүн үйлчлүүлж байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Газрын баялгийг ганц л удаа ухна, тархины баялгийг насан турш ухна

Миний хамгийн дуртай  амтатнуудын нэгнийх нь түүх байна.
Мишель Ферреро, түүний гэр бүл 10 тэрбум долларын хөрөнгийн эзэд
Үйл ажиллагаа: Шоколадыг өглөөний цайны бүрэлдэхүүн хэсэг болгохын тулд бутербродын зориулалттай тосыг шоколадтай болгох.
Феррерогийн гэр бүл Европын шоколад үйлдвэрлэгч томоохон нэгжийн нэг. Ferrero Rocher, Nutella, Tic Tac, Kinder Eggs тэдний брэндүүд. Бизнесээ Азид өргөжүүлж, ялангуяа Хятадын зах зээлд ихээхэн орон зай эзэлсэн.Мишель Ферреро Монте-Карлод, хөвгүүд нь Бельгид амьдардаг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Үүнийг таасан хүнд шагналтай

....... I try to fly, I fall
Without my wings, I feel so small
I guess I need you, baby
And ....... I see you in my dreams
I see your face, it's haunting me
I guess I need you, baby
Дээрх нь нэгэн дууны хэсэг бөгөөд хэний ямар нэртэй дуу болохыг таавал шагналтай. (.......) хэсэгт дууны нэр орсон учир ....... гэж орууллаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

More and More

Залхуурал бол чиний зүрхэнд хутга дүрээд сайхан ишийг нь гайхуулж чадах тийм л найз....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өнөөдрийн шигтгээ

Эрт орой нэгэн цагт залуу нас өнгөрч, аз жаргалын сүүдэр энэхүү амьдралыг дуустал бүхнийг нөмөрдөг

Франсуа Мориак

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүн гэдэг сонин юм аа

Итгэхгүй байсан хүндээ итгэж, хүлээнэ гэж бодоогүй байсан хүнээ хүлээгээл харин тэр бүгд нь эсэргээрээ... Би яагаад хүлээгээд итгээд байгаан болоо тэр надад хамаагүйшдээ гэж сүүлийн хэдхэн мөчид өөрөөсөө асуулаа..... by dno...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

НЭГ.........?

1 жилийи үнэ цэнийг та нөгөөх л ангидаа үлдэж хоцорсон сурагчаас асуу
1 сарын үнэ цэнийг та нялх үрийг тээж төрүүлсэн ачит эхээс асуу
1 долоо хоногийн үнэ цэнийг та тэр хугацаанд сэтгүүл гаргагч редактороос асуу
1 хоногийн үнэ цэнийг та тэртээд алслан холдох галт тэрэгнээсээ хоцорсон аялагчаас асуу
1 хормын үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтэх өвчтөнөөс асуу
1 мөчийн үнэ цэнийг та алтан медал энгэртээ зүүсэн аварга сурагчаас асуугаарай
1 гэснээс  НЭГ-ийн талаар ямар бодолтой явдаг вэ?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

START

Сайн байна уу? Яг одоо юу бичихээ мэдэхгүй байгаа боловч анхны блог минь болохоор бодож байгаагаа л бичээд байя гэж бодлоо. Янз бүрийн утга санаатай гоё гоё блог уншиж байхдаа би бичээд үзье гэж бодогдоод ийнхүү эхэлж байна. Хэн нэг хүнд бодсон санасанаа илэрхийлж үзэл бодлоо хуваалцана гэдэг хэцүү боловч сонорхолтой санагдаж байна. Хүн ер нь эргэн тойрондоо оршин тогтнохын тулд бусадтай харилцдаг байх. Тиймдээ ч амьдрал ХАЙР, МӨНГӨНИЙ алин дээр ч биш зөвхөн ХАРИЛЦАА-н дээр тогтоод байгааг өдөр бүр мэдрэх юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хуудас

Powered By Blogger
Дотоод гоо сайхан. Powered by Blogger.

Найзууд минь